ХЭРЭВ ТА БАРИЛГЫН МАШИН МЕХАНИЗМЫН ОПЕРАТОРЫН МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОХ ХҮСЭЛТЭЙ БОЛ….
Танд дараах МЭДЛЭГ, УР ЧАДВАР, ХАНДЛАГА ТӨЛӨВШИЛ зэрэг ажлын байрны бодит орчинд шаардагдах гадаад болон дотоод ур чадваруудыг агуулсан, таны мэдлэгт тус болох мэдээллийг хүргэж байна.
МЭДЛЭГ
- МУ Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль, дүрэм, журам, стандарт
- Байгууллагын дотоод дүрэм, журам
- Барилгын машин, тоног төхөөрөмжийн операторын ажлын байрны аюулгүй ажиллагааны дүрэм, журам, ажлын байрны зохион байгуулалтын онцлог
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага
- Автомашины бүтэц зохион байгуулалт, замын хөдөлгөөний дүрэм
- Барилгын ажлын үндэс
- Цахилгаан техникийн үндэс
- Кинематик, цахилгаан, гидравлик, пневматик схем, тэмдэглэгээ
Ур Чадвар
- Жолооны ‘C’ ‘M’ ангилалтай байх
- Техник үйлчилгээ хийх
- Барилгын талбайн зохион байгуулалтын зураг унших
- Техникийн бичиг баримт /паспорт/, гарын авлага унших
- Машин механизмыг зүгшрүүлэх, тохируулах
- Машин механизмд мото цагийн техник үйлчилгээ хийх
- Кинематик, цахилгаан, гидравлик, пневматик схем, тэмдэглэгээг унших
- Ажлын байранд гарах бэртэл гэмтэлд анхан шатны тусламж үзүүлэх
- Аливаа машин тоног төхөөрөмжийн ажиллагааг хурдан эзэмших, ажлын байранд тээвэрлэх
- Шинэ техник технологи, багаж хэрэгсэл эзэмших
ХАНДЛАГА ТӨЛӨВШИЛ
- Мэргэжилдээ дуртай байх
- Багаар ажиллах чадвартай, хамтач байх
- Бусдыг сонсдог, харилцааны соёл, ажлын байрны ёс зүйг сахидаг байх
- Ажилдаа бүтээлчээр ханддаг, санаачлагатай байх
- Ажлын хариуцлагтай байж цаг баримталдаг байх
- Хөдөлмөрийн сахилгатай байх
- Хувийн зохион байгуулалт сайтай байх
Эх сурвалж : ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ
Leave a Reply