Хэрэв та автокран ашигладаг бол…..
Таны техникийг урт хугацаанд, илүү найдвартай ажиллахад хэрэг болох дараах энгийн зөвлөмжүүдийг Танд хүргэж байна.
- Моторын тосыг 250 мото/цаг тутамд солиулах
- Түлшний шүүр, Агаар шүүгч, Гидрийн шүүлтүүр, Хий түрэгч зэргийг тогтмол хугацаанд солих
- Тос, тосолгоог тогтмол хийх
- Хэсэгчилсэн магадлагааг жил тутам, бүрэн магалдлагааг 3 жил тутамд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар хийлгэх
Инженерүүдийн үзэж байгаагаар Монгол Улсад ашиглагдаж байгаа автокрануудын эвдрэл, гэмтэлийн үндсэн шалтгаанууд нь
- Автокраны зөвшөөрөгдсөн даацыг хэтрүүлэх
- Ачааг өргөсөн чигтээ сумыг сунгах буюу агшаах
- Тос тосолгоо хийхгүй удаан хугацаанд ажиллуулах зэргээс үүдэлтэй байдаг
Монмач ХХК нь Танд ZOOMLION брендийн техникүүд дээр ажиллаж туршлагажсан мэргэшсэн инженерийн оношилгоо үйлчилгээ, баталгаат сэлбэг хэрэгслийг санал болгож байна.
Бид Таны техникийн аюулгүй ажиллагаа, найдвартай байдал, өндөр бүтээмжийг илүү өндөрт өргөнө
Leave a Reply