ДЭЛХИЙН ТОП 10 БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, УУЛ УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН КОМПАНИУД

2020 онд Шар номноос шилдэг барилга байгууламж, уул уурхайн тоног төхөөрөмжийн компаниудыг жагсаан гаргасан бөгөөд та бүхэндээ танилцуулж байна.

  1. ZOOMLION

Шилдэг 10 Аж Ахуйн нэгжид шинээр нэгдэн орж буй компани бол Зүүмлион бренд бөгөөд өмнөх жилүүдэд 13 дугаар байрыг эзэлж байсан бол энэ жил 10 дугаар байрыг эзэлж нилээдгүй амжилттайгаар ажилласан байна.

Зүүмлион бренд нь техникийн хувьд уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл , бетон зуурмагын тоног төхөөрөмж, автокран, өрмийн машин зэрэг техникүүдийг нийлүүлдэг.

Энэ жил шинэхэн автоматжуулсан үйлдвэрийг ашиглалтанд оруулж үйлдвэрлэлийн хугацааг богиносгон, бүтээмжийг нэмэгдүүлсэн амжилттайгаар ажилласан байна.

  1. Doosan

Өмнөд Солонгост байрлалтай Doosan бренд нь энэ жил 9 дүгээр байранд орсон байна.

Doosan бренд нь шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж, бүрэн автоматжуулсан үйлдвэрлэлд нийлээдгүй хөрөнгө оруулалтыг оруулсан байна.

2020 оны эхэнд Concept-X буюу AI технологит сууурилсан хүний хөдөлмөрийг хялбаршуулсан технологийг нэвтрүүлсэн ба энэхүү төхөөрөмж нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг дэмжих, эрсдэлтэй ажлуудыг бүрэн автоматжуулсан байна.

8.Liebherr

The Liebherr group нь энэ жилийн хувьд зах зээл дээр тогтмол өсөлтийг харуулж чадсан ба  8 дугаар байранд орж байгаа юм. Ихэнх бүс нутагуудад борлуулалтын жигд тархалтыг хийж гүйцэтгэсэн юм.

Европын бүс нутгууд тэр дундаа Герман, Франц, Испани, Денмарк зэрэг улсуудад борлуулалт хийсэн ба хамгийн чухал ашиг, орлого өгч буй улс нь Хойд Америк хэмээн хэлсэн юм.

7.Hitachi

Японы Хитачи брендийн тоног төхөөрөмжийн борлуулалтын орлого нь 8,9 сая ам долларын болж өмнөх жилийнхээс буурсан үзүүлэлтийг харуулж 4 дүгээр байрнаас 7 дугаар байранд шилжсэн байна. Гэсэн хэдий ч борлуулалтын ашиг орлого өндөртэй бүс нутгуудын нэгт багтдаг ба тухайн онцлогоос шалтгаалан Хойд Америктай өрсөлдөхүйц хэмжээнд явж байгаа юм.

6.Volvo CE

Volvo Construction Equipment (Volvo CE) компани нь энэ жил 5 дугаар байрнаас 6 байр руу шилжсэн байна. Volvo CE -н хувьд цахилгаан тоног төхөөрөмжүүдийг түлхүү анхааран үйлдвэрлэж байгаа юм. Volvo CE нь дизель хөдөлгүүртэй уламжлалт техникүүд үйлдвэрлэхээс илүүтэйгээр хэмжээний хувьд жижиг цахилгаан хөдөлгүүрт дугуйт ачигч, экскаваторуудыг үйлдвэрлэх зорилго тавьж ажиллаж байгаа юм.

  1. Sany

Хятадын Сани бренд нь 5 байранд жагсаж байгаа бөгөөд 2019 оны борлуулалтын орлогоор томоохон өсөлтийг харуулсан жил болсон байна.

    4.XCMG

XCMG нь өрсөлдөгч компаниуддаа хүчтэй өсөлтийг харуулж энэ жил 4 дүгээр байранд орсон байна. Энэ жилийн хувьд зах зээлээ тэлэх бодлогын хүрээнд Хойд Америк, Европын улсуудыг чиглэн ажиллаж байгаа юм.

  1. John Deere

Сүүлийн жилийн John Deere компанийн хувьд 8 дугаар байрнаас 3 дугаар байр руу шилжин томоохон өсөлтийг харуулсан байна.

Энэхүү өсөлтөнд гол нөлөө үзүүлсэн борлуулалтыг энэ онд хийж гүйцэтгэсэн байна. Wirtgen Group нь томоохон худалдан авалтыг хийж гүйцэтгэснээр компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж өгсөн байна.

2.Komatsu

Уламжлалт ёсоор 2 дугаар байрыг топ барилга үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Komatsu бренд орж байгаа юм.2019 онд борлуулалтын орлогоор тэргүүлэх эгнээнд орж байгаа юм. Үүний нэг шалтгаан нь урт хугацааны судалгаа, шинжилгээг өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлж хэрэглэгч, харилцагчдын санал хүсэлтэнд тулгуурлан гаргасан шийдвэрүүдийн үндэс юм. Энэ жил Бразилд байрлах томоохон уул уурхайд цахилгаан өөрөө буулгагчийг туршилтанд амжилттайгаар оруулсан байна.

1.Caterpillar

Дахин нэг удаа Caterpillar нь шар номны номер нэгт багтаж, барилга уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаагаар тэргүүлж компанийн ашиг орлогыг 16 хувийн өсөлттэйгээр харуулсан байна.

Үнийн санал

Leave a Reply

Your email address will not be published.