БУЛЬДОЗЕРЫН ТҮҮХ

a history of the bulldozer

Анх 1886 оны үед том калибрийн гар бууг бульдозер нэрлэж байсан үе бий. 1800-аад оны сүүлээр дурын түлхэх хүчийг бульдозер гэж ойлгох болсон.Нэлээд хожуу 1929 оноос тракторыг тусгайлан тоноглож барилгын салбарт газар шорооны ажилд ашиглах болсноор түүнийг бульдозер гэж нэрлэх болсон байна.Анхны бульдозерууд овор хэмжээ том, хүч ихтэй , маш их дуу чимээ гаргадаг учир бараг хоч нэр болгон бульдозер гэж нэрлэсэн байж болох юм. Орос хэлэнд 1950- иад онд энэ үг орж ирсэн.(to bulldoze — Англи хэлний газрын хөрсийг эвдлэх сэндийлэх гэсэн утгатай)Бульдозерийн бий болсон анхны алхам бол трактор зохион бүтээсэн явдал юм.Английн зохион бүтээгч Уильям Говард 1850-иад онд  газар хагалах үйл ажиллагаанд уурын хөдөлгүүрт тэрэг ашиглах санааг анх гаргасан байна.  XIX зууны сүүлийн хагас гэхэд  Их Британд бараг 2000 тийм газар хагалагч машин ажиллаж байсан гэдэг. Орос оронд анхны гинжит тракторыг Никольское Саратов мужын тариачин эр Федором Блиновым угсарсан тэрээр 1879 онд рельсгүй замаар ачаа тээвэрлэх вагон гэсэн нэрээр патент авсан байна. Энэ машин нь 20 мориний хүчтэй уурын хөдөлгүүрээр ажилладаг байсан ба хөдөө аж ахуй , аж үйлдвэрийн салбарт ашиглахад тохиромж муутай байсан. Хамгийн анхны аж үйлдвэрийн зориулалттай  уурын хөдөлгүүрт гинжит тракторыг (трактор Холта) 1904 онд  АНУ- үйлдвэрлэсэн гэдэг.

Манай гариг дээрх хамгийн  том бульдозерууд:

Уул уурхай барилга үйлдвэрлэлийн салбарт зориулсан хүчин чадал, бүтээмж өндөртэй асар том овор хэмжээтэй бульдозер үйлвэрлэх хэд хэдэн оролдлого гарч байсан.Гэвч үйлдвэрлэх зардал хэт өндөр, ажлын бүтээмж ба зардалын хувьд эдийн засгийн ашиггүй тусдаг байна.  Дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа хүнд машин техникүүдийг хамгийн том, хамгийн хүчтэй , хамгийн хүнд  бүтээмж өндөр гэх мэт техникийн үзүүлэлтүүдээр  нь шалгаруулж болох юм. Түүний дагуу гинжит бульдозерыг овор хэмжээ хүндийн жин , хөдөлгүүрийн хүчин чадал, ажлын бүтээмж  , найдвартай ажиллагаа, олон талын үйл ажиллгаа, үнэ өртөг , эдийн засгийн ашигт ажиллагаа гээд олон шалгуур үзүүлэлтүүдээр үнэлдэг.Бульдозерын үндсэн үүрэг бол трактор дээр суурьлагдсан түрэх хусах төхөөрөмжүүдийн  тусламжтайгаар газрын гадарууг тэгшлэх мөн овоолго шороог түрж зайлуулах чадвар юм. Аварга том  бульдозеруудыг барилга , зам гүүр, уул уурхай , ой мод, цэрэг батлах хамгаалах гээд маш олон салбарт ашиглах боломжтой.Ер нь асар том овор хэмжээтэй, хүчин чадал өндөр техникүүдийг ашиглах худалдан авагч нар уул уурхайн салбарт баггүй байдаг нь бульдозер үйлдвэрлэгч нарын үйл ажиллагаанд маш их дэмжлэг болдог.Тэгвэл дэлхий дээрх хамгийн том бульдозеруудын мэдээллийг танилцуулж байна.

KOMATSU D575A-3 SD 

Өнөөдөр манай гариг дээр ажиллаж үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том бульдозер бол KOMATSU D575A-3 SD  загварын бульдозер юм. Түүнийг Super Dozer  гэж нэрлэдэг ба анх  1989 оноос үйлдвэрлэж эхэлсэн  хүнд машин механизмууд дундаа хамгийн хүнд жинтэйд тооцогдож байна. Түүний ашиглалтын жин 153 тн , хөдөлгүүрийн хүчин чадал 1150 морины хүчтэй , түрэх овоолгын багтаамж 69м3 байдаг. Түүний дизель хөдөлгүүр 12 цилиндертэй , нэмэлт трубо үлээгчтэй, түлшний багтаамж 2100литр.  Хойш урагш хөдлөх 3 хурдны араатай , бульдозерын урт нь 11,72 юм.

zoomlion

 

Эх сурвалж: Монголын уул уурхайн бирж 

 

Leave a Reply

Your email address will not be published.