АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖИЛЛАГАА

Ачаа өргөх ажиллагаа нь эрсдэл өндөртэй ажлын тоонд зүй ёсоор тооцогддог бөгөөд өргөлтийн төлөвлөгөө, эрсдлийн үнэлгээ нь тухайн ажлыг аюулгүй гүйцэтгэх, эрсдлийг бууруулах хамгийн чухал алхамууд нэг юм.

Краны оператор нь ажил гүйцэтгэх гол хүн бөгөөд мэргэжлийн, зохих туршлагатай ажилтан байх шаардлагатай. Оператор нь ажлын талбайг нэг бүрчлэн шалгаж, бүрэн ойлголттой болсон байхаас гадна өргөлтийг өмнөх төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэн гүйцэтгэх үү эсвэл шинээр төлөвлөх шаардлагатай юу гэдгийг бусад ажилтнуудтай зөвшилцөж тодорхойлдог.

Хэрэв өмнөх төлөвлөгөөг өргөлтөнд ашиглахаар шийдсэн бол ачааны жин, хүндийн төв, өргөх өнцөг, салхины хурд болон гэрэлтүүлэг зэрэгтэй холбоотой өөрчлөлтийг төлөвлөгөөнд нэмж оруулна.

Өргөлтийн ажилд нөлөөлөх бусад хүчин зүйлс буюу ачаа шилжүүлэх замыг чөлөөлж, өргөсөн ачааны доорх талбайгаас хүн ба бусад зүйлсийг гаргаж, буулгах талбайг бэлдсэн байх шаардлагатай.

Зохих зөвшөөрөлтэй дагалдах хэрэгсэл ашиглаж, мэргэжлийн оосорлогч, дохиочидтой хамтарч ажиллана. Ажил эхлэхийн өмнө бүх ажилтанд өргөлтийн төлөвлөгөөг танилцуулж, ажилбаруудыг бүрэн ойлгосон эсэхийг заавал лавлана. Өргөлтийн явцад ажилтнууд хоорондоо үр дүнтэй харилцаа холбоо тогтоох боломжийг бүрдүүлсэн байх нь нэн чухал ажлын нэг хэсэг болж өгдөг.

Эцэст нь ажил эхлэх зөвшөөрөлөө авч, өргөлт эхлэхийн өмнө ачааны оосорлогоог шалгах, оосорлогоо тэнцвэртэй эсэх, дэгээ нь ачааны хүндийн төвийн голд байрласан, ачааны хамгаалалт, бэхэлгээнүүдийг сулласан эсэхийг заавал анхаараарай.

Харин ачаа өргөж шилжүүлэх үед гараар тулах, чиглүүлэхийг хориглох бөгөөд шилжүүлэх хэрэгсэлийг тогтмол ашиглаж хэвшээрэй.

Эх сурвалж : IMCA

Leave a Reply

Your email address will not be published.