Зүүмлионы аврах баг Туркийн газар хөдлөлтийн гамшгийн бүсэд цаг хугацаатай уралдан ажилласаар
Хоёрдугаар сарын 6-нд Туркт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт хоёр удаа болж, маш олон хүний амь нас эрсдэж, эд хөрөнгийн хохирол учирсан юм.
БНХАУ-ын зүгээс хамгийн анх гамшгийн голомтод ирсэн аврах баг нь Зүүмлионы баг байсан юм.Аврах ажиллагаа нь 3 өдрийн турш үргэлжилсэн бөгөөд аврах ажиллагааны явцад 30 гаруй амьд үлдсэн хүмүүсийг нурангиас цаг алдалгүй аварсан байна. Одоогоор Зүүмлионы аврах баг БНХАУ-ын эрэн хайх, аврах багтай хүчээ нэгтгэн ажиллаж байна.
–‘Зүүмлионы аврах баг 80 гаруй цаг нурангид дарагдсан хөгшин эмэгтэйг аварчээ’
Туркийн Хатай муж бол газар хөдлөлтөд хамгийн их өртсөн бүс нутгийн нэг бөгөөд Хоёрдугаар сарын 9-нд аврагчид 80 гаруй цаг нурангид дарагдсан хөгшин эмэгтэйг аварсан юм.Тэрхүү хөгшин эмэгтэй нь шалны хавтангуудын дунд хавчигдан хөдөлж чадахгүй болсон байсан ба маш олон цагийн турш авраарай хэмээн хашхиран тусламж хүссэн ба сүүлийн хэдэн цагуудад биеийн байдал нь муудсан хэмээн мэдээллэсэн юм.Тухайн үед Зүүмлионы эрэн хайх, аврах багийнхан 7 давхар барилга бүхэлдээ суурийн эвдрэлийн улмаас хойшоо нурсан ба тэрхүү эмэгтэйг 2 давхарын хэсэгт байсныг мэдсэн юм. Ингэснээр Зүүмлионы аврах баг, орон нутгийн аврагчидтай яаралтай ярилцаж, төлөвлөгөө боловсруулсан юм. Экскаваторын оператор ойролцоох нуралтыг цэвэрлэж, дараа нь аврагчдын багынхан тэрхүү хэсэг рүү авирч түүнийг аварсан байна. Хоёрдугаар сарын 9-ний өдрийн 17:00 цагт (орон нутгийн цагаар) хөгшин эмэгтэйг аварчээ. Тэр үед газар хөдлөлт болсноос хойш 85 гаруй цаг өнгөрсөн байсан ба аврагчид тэрхүү эмэгтэйг олон цагийн дараа авсрны дараагаар энэ бол гайхамшиг хэмээн хэлсэн юм.
Туркт болсон газар хөдлөлтийн дараа Зүүмлионы төв оффис орон нутгийн салбар нэгжид яаралтай тусламжийн баг байгуулж, хүн хүч, материал, техник хэрэгслийг яаралтай дайчлахыг үүрэг болгосон.
Ингээд Зүүмлионы зүгээс 5 шинэ экскаваторын эхний хэсэг яаралтай шаардлагатай материал, аврагчидтай хамт Истанбул хотоос Хатай мужид гамшгийн голомт хүртэл 16 цагийн дотор 1000 гаруй километр замыг туулан очсон юм. Одоогоор Туркийн газар хөдлөлтийн гамшгийн бүс нутгийн аврах ажиллагаанд экскаватор, гинжит кран, автокран зэрэг төрөл бүрийн Зүүмлионы тоног төхөөрөмж оролцож байна. Гурван өдрийн турш үргэлжилсэн аврах ажиллагааны үр дүнд Зүүмлионы аврах баг 30 гаруй хүнийг аварсан байна.
Leave a Reply