ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ

Технологийн дэвшил

БНХАУ-ын Zoomlion heavy industry science and technology тоног төхөөрөмжүүддээ техникийн дэлхийн шинэлэг технологиудыг нэвтрүүлсээр байна. Энэ удаад бид бетон зуурмагийн миксерийг жишээ болгон танилцуулж байна.

1.Үндсэн холигчоос гадна давхар холигч иртэй болсоноор тээвэрлэлтийн явцад бетон зуурмаг тунарах, чанар алдагдахаас сэргийлэх боломжтой болсон.

2.Т хэлбэрийн холигч: сайн чанарын төмрөөр хийгдсэн учраас үрэлтээс үүдэлтэй элэгдэл багасч, ашиглалтын хугацаа уртасч, холих үзүүлэлт сайжирсан.

3.Миксерийн цлиндр савны хэлбэрийг өөрчилж, хэмжээг томсгосон. Ингэснээр илүү их бетон агуулагдах болсон. Мөн дотоод өнцөгийн налууг ихэсгэснээр хүндийн төв өөрчлөн, илүү тогтвортой болсон.

4.Дэлхийд тогтвортой, найдвартай байдлаараа танигдсан гидравлик системийн тоноглолтой. Үүнд: тосны темпратур хянагч, поршны насос, мотор, бетон шахагч зэрэг нь гидравлик системтэй болсон.

5.Хийн даралтанд суурилсан ус шахагч систем: Явах эд ангийн дээр байрласан агаарын бункер нь хийн даралтыг хангадаг. Явах эд ангийг агаарын даралтаас хамгаалах тоноглол суурилуулсан. Усны оролтын холбогч нь ердийн ус дамжуулах хоолой ба галын тохируулгатай.

6.Цэвэрлэгээний тоноглол нь миксерийн холигчийг угаах, бункерт ус шахах болон зайлуулах бас ус гадагшлуулах чиг үүрэг бүхий 3 хоолойтой.

7.Гурван цэгийн ажиллагааны систем: Нэг нь кабин дотор миксерийг хянах, тэжээлд холбох ба салгах, хутгах ба зогсоох функцуудтэй. Хоёр нь ар талд байрлана. Нэг удирдлагатай цэнэглэх, хурдасгах, салгах, хутгах болон зогсоох функцтэй бүгд тус бүрдээ түгжээтэй байна.

Үнийн санал

Leave a Reply

Your email address will not be published.