ТЕХНОЛОГИЙН ЭРИН ҮЕ | ДЭЛХИЙН ПОМП-ын ХААН

Сүүлийн жилүүдэд БНХАУ нь бетон зуурмагийн машин үйлдвэрлэлээр дэлхийн зах зээлд баттай ноёрхож байна. 2021 онд дэлхийн хэмжээнд үйлдвэрлэлийн шугамаас гарч буй 10 бетон зуурмагийн машин тутамын 8 нь БНХАУ-ын Хунань хотод үйлдвэрлэгдсэн байна.

30 жилийн өмнө бетон зуурмагийн машин механизмын зах зээлийн төсөөлөл одоогоос өөр байасан ба Хятадын дэд бүтэц дэх төслийн талбайд олон тооны гадаадын тоног төхөөрөмж ноёрхож байв. Харин Зүүмлион нь анхны бетон зуурмагийн помп HBT40-ийг үйлдвэрлэлээс гаргаж зах зээлд таниулах үед бетон зуурмагийн машин механизмийг нутагшуулах шинэ эрин үе нээгдсэн юм.

Сүүлийн 30 жилийн хугацаанд Зүүмлион нь бетон зуурмагийн салбарт анхдагч байсны хувьд дэлхийн үйлдвэрлэлийн оргилд хүрсэн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргасан. “Дэлхийн ПОМП-ны хаан” гэгддэг HBT90.48.572RS өндөр даралтын бетон зуурмагийн помпноос эхлээд дэлхийн хамгийн урт 62м, 67м, 80м, 101м помпуудыг ар араас нь гаргасан ба энэ нь Зүүмлионы хөгжлийн замд дэлхийн шинэ дээд амжилтуудыг тогтоох гол хүчин зүйл болсон.

Энэхүү ололт амжилтууд нь Зүүмлионы технологийн шинэчлэл, технологийн ололттой салшгүй холбоотой юм. 2014 онд Зүүмлион бүтээгдэхүүн 4.0 төслийг эхлүүлсэн. Энэ нь бүтээгдэхүүний хиймэл оюун ухаанаас эхлэлтэй ба бүтээгдэхүүн нь өөрөө өөрийгөө оношлох, өөрийгөө тохируулах, дасан зохицох чадваруудыг суурилуулсан бөгөөд ингэснээр тоног төхөөрөмж нь өөр дээрээ “мэдрэх, оюун ухаанаар ажиллах, сэтгэн бодох”  чадваруудыг давхар харуулах юм. 2020 онд энэхүү чадваруудыг шинэчилж, эцэст нь 4.0А инновацийн төслийг шинэ шатанд оруулсан. Сүүлийн жилүүдэд Зүүмлион нь бетон зуурмагийн тоног төхөөрөмжийн чичиргээ сааруулагч технологи, AI, ногоон байгууламж гэх технологиудаар нээлт хийсэн.

2009 оны 11-р сарын 2-ны өдөр БНХАУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн яамнаас Зүүмлионийг – Хятадын Бетон машин үйлдвэрлэлийн үндэсний инженерийн судалгааны төв байгуулах эрхийг хүлээн зөвшөөрөв. Ингэснээр Зүүмлион нь салбартаа судалгааны төвтэй цорын ганц компани болсон.

Техник, бүтээгдэхүүний бүтээн байгуулалтын олон жилийн үр дүнд Зүүмлион нь бетон зуурмагийн машин үйлдвэрлэлийн салбарт үргэлж эхний хоёрт жагссаар ирсэн бөгөөд энэхүү салбартаа борлуулалтаараа үргэлж тэргүүлдэг.

Мөн БНХАУ-с нэгдүгээр зэрэглэлийн аж ахуйн нэгжүүдэд стандарт гаргадаг ба үүнд Зүүмлион нь бетон зуурмагийн машин үйлдвэрлэлийн чиглэлээр олон улсын 3 стандарт, үндэсний 14 стандарт, 11 салбарын стандартыг боловсруулж, шинэчлэн боловсруулж тэргүүлсэн. 2017 оны 6-р сард олон улсын ISO19720-1 “Барилга машин, тоног төхөөрөмж: Бетон зуурмаг бэлтгэх машин зэрэг стандартыг хангаж нэгдүгээр зэрэглэлийг хүртсэн.

Цаашид Зүүмлион нь бүтээгдэхүүн, технологи, стандартын тогтвортой, тууштай арга барилаар тэргүүлж, бетон зуурмагийн машин үйлдвэрлэлийн салбарт өндөр чанар, стандартын хөгжлийн шинэ хуудсыг бичих болно.

Үнийн санал

Leave a Reply

Your email address will not be published.