ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ЦАМХАГТ КРАНЫ НЭЭЛТ БОЛЛОО
4-р сарын 20-нд 158 судалгаа шинжлэх ухааны үндэслэлтэй, 305 шинэ бүтээлийн патентыг нэгтгэсэн ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ЦАМХАГТ КРАН нь Зүүмлионы Чанде ухаалаг үйлдвэрт нээлтээ хийлээ.Энэхүү үйл явдал нь Хятадын түүхэнд шинэ нээлт болсон юм.
Цамхагт краны хувьд дэлхийн дээд амжилтыг эвдсэн ба үндэсний барилгын чухал тоног төхөөрөмжүүдийн нэгт багтаж байгаа юм.Мөн Хятадын хүнд даацын үйлдвэрлэлийн чиг хандлага, барилгын аж үйлдвэржилтийг илүү дэвшилтэт шийдлээр харуулсан юм.
Дэлхийн хамгийн том цамхагт кран буюу R2000-720 нь өргөх дээд хүчин чадал нь 720 тонн, өргөх дээд өндөр нь 400 метр бөгөөд энэ нь 500 машиныг нэг дор 130 давхарт өргөхтэй тэнцэх юм. Шинжлэх ухааны тулгуурлан энэхүү аврага техникийг бүтээсэн ба үүнд 60 гаруй үндсэн гол технологийн шинэчлэл, дэлхийн анхдагч шинэхэн 12 технологиудыг суурилуулсан болно.
R2000-720-ыг дэлхийн хамгийн урт гүүрний бүтээн байгуулалт болох Мааньшан Янцзе голын хурдны зам буюу гурван цамхагт гүүрийг барихад ашиглах бөгөөд төслийн бүтээн байгуулалтанд энэхүү тоног төхөөрөмжийн баталгааг мөн өгөх юм.
R2000-720 нь тэнцвэртэй байдал, бүтэц, ухаалаг удирдлага, дэвшилтэт технологи гэх мэт олон сорилтуудыг даван томоохон бүтээн байгуулалтын ажлыг хялбарчлах, аюулгүй ажиллагааны түвшин бүрэн хангасан технологийг нэвтрүүлж чадсан юм.
Мөн энэхүү техник нь гар утсаар удирдах боломжтой тэнцвэржүүлэх жингийн анхдагч технологийг ашигладаг бөгөөд энэ нь өргөх моментийн өөрчлөлттэй тэнцэх жинг зөв хөдөлгөн тэнцвэржүүлж, өргөлтийн гүйцэтгэлийг 60%-иар мэдэгдэхүйц сайжруулсан.
R2000-720 төслийн нийт хугацаа 33280 өдөр буюу 120 хүн 10 сар тасралтгүй ажилласан юм.Энэхүү томоохон үйлдвэрлэлд 8 төрлийн гол хяналтын төсөл, 18 зэрэгцээ жижиг төслүүдийг үнэлж боловсруулснаар дизайнаас эхлэн үйлдвэрлэлийн шугамаас гарах хүртэл ердөө 8 сарын хугацаанд нийлүүлэлтийн мөчлөгийн шинэ дээд амжилтыг тогтоосон нь өмнөх техникүүдийг зах зээлд нийлүүлэх хугацаанаас 2 сараар хурдан байсан юм.
Leave a Reply