ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙН ЭКСКАВАТОРЫН ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА.

Өнгөрөгч оны 12 сарын 31 нд Зүүмлион бренд нь дэлхийн хэмжээний томоохон үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан чухал үйл явдал боллоо.

ZE205E-10, ZE485E-10 загварын 20, 40 тонны дунд том оврын экскаваторуудыг ‘Excavation Machinery Park’-с угсран гаргасан байна.Энэхүү үйлдвэр нь өндөр түвшний  төлөвлөлт, бүтэц, дэлхий хэмжээний  стандартын жишигт хүрсэн бүтээн байгуулалт болсон байна.

Анхны экскаваторын үйлдвэрлэлийн бааз нь ухаалаг технологит суурилсан угсралтуудыг хийж гүйцэтгэдэг ба ажлын талбайн хэсэг нь 36,000 м.кв буюу 5 хөл бөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээтэй юм. Түүнчлэн 13 үйлдвэрлэлийн шугамаас бүрдэх ба 13,5-48 тонны экскаваторуудыг гаргах хүчин чадалтай.

Тухайн жилийн тайлангаас харахад, экскаваторуудыг дунд болон тов оврын хэмжээгээр нь хуваарилах 100 гаруй ухаалаг роботууд угсралтын ажлыг хийж гүйцэтгэх ба 9,000 төрлийн эд ангиар ялган ангилах хүчин чадлыг суурилуулсан байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн шугамыг удирдахад 3 ажилтан шаардагддаг байсан бол одоогоор 1 ажилтан удирдах боломжтой болсон байна. Түүнчлэн угсралтын хугацаа 50 хувиар богиноссон юм.

Энэхүү бүрэн автоматжуулалттай үйлдвэрлэл нь ‘хөдөлмөр үйл ажиллагаа, ашиглалтын бага үр ашиг, аюулгүй байдал, учирч болзошгүй аюул’ зэрэг асуудлуудад гаргалгаа гаргасан хэмээн үйлдвэрлэлийн техникч дурьдсан юм.

Zoomlion Excavator-ын бүрэн автоматжсан үйлдвэр болох Excavation Machinery Park нь түүхий эдээс эцсийн бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилготойгоор 2021 онд ашиглалтанд орсон. Техникчдийн дүрсэлж хэлсэнээр ухаалаг үйлдвэрлэлийн процесс нь “Гангийн хавтан урлагийн бүтээл болж хувирах аялал” юм. Тайланд дурьдсанаар гангийн хавтанг Excavation Machinery Park-д оруулмагц лазераар QR код /ID кодтой адил/ тавьдаг. Ингээд нүхлэх, боловсруулах, гагнах, будах, угсрах болон ашиглалтанд оруулах зэрэг шат дамжлагуудаар дамжна. Үйлдвэрийн топ ухаалаг роботын тусламжтайгаар гагнуурын чанар нь үйлдвэрлэлийн дундаж үзүүлэлтээс харьцангуй өндөр үзүүлэлттэй хийгддэг болсон. Мөн будагны зэврэлтийн эсрэг үзүүлэлт сайжирч 1000 цаг давсан цацлагатай орчинд ажиллах боломжтой болсон. Будсаны дараа хөдөлгүүрийн хэсгүүд болон дотоод эд ангиудыг экскаваторт суурилуулна. Суурилуулалт болон ашиглалтанд оруулах үе шатанд үйлдвэрийн ухаалаг даац шалгагч төхөөрөмжийг нэвтрүүлэн ашиглаж байна. Эцэст нь дижитал программаар экскаваторын үзүүлэлт хүчин чадалдаа хүрч байгаа эсэхийг баталгаажуулсанаар үйлдвэрлэлийн процесс дуусна. Энэ үед гангийн хавтан Zoomlion-ы ухаалаг, өнгө үзэмж төгс экскаватор болж хувирсан байна.

Excavation Machinery Park нь “ухаалаг, автоматжсан, эко” гэх орчин үеийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, дэлхийн стандартыг өндөр түвшинд хангасан Zoomlion-ы томоохон үйлдвэр байхаар бүтээгдсэн. Үйлдвэрлэлийн процесст хүний оролцоо байхгүй, бүрэн автоматжсан, ухаалаг бөгөөд уян хатан, суурилуулалтын нарийн системтэй, хүн төрөлхтний ирээдүйн бодол, төсөөллийг өнөөдөр бодит болгосон үйлдвэр юм. Төслийн талбай нь 1300 мкв бөгөөд материал бэлтгэх төв, экскаваторын үйлдвэрлэлийн төв, хавтан бэлтгэх төв, ашиглалт, туршилтын талбайг өөртөө багтаасан.

Үл үзэгдэх оюун ухааны технолгиуд үйлдвэрийн талбарт хаа сайгүй тааралдана. Excavation Machinery Park ухаалаг ложистик, ухаалаг төлөвлөлт, хиймэл оюун ухаан, үйлдвэрлэлийн их хэмжээний мэдээллийн платформ зэрэг хамгийн сүүлийн үеийн технологи, үзэл баримтлалуудыг нэвтрүүлж удирдлагын ба хяналтын системтэй хослуулсан явдал нь үйлдвэрлэлийн процесст автоматжуулалт, ухаалаг шилжилт хийсэн үйлдвэр байгуулах суурийг тавьсан байна.

Ухаалаг тоног төхөөрөмж, технологийн цуврал болсон энэхүү техник нь Zoomlion-ы газар шорооны машин механизмын үр ашгийн үзүүлэлтийг нэмэгдүүлж, судалгаа хөгжүүлэлтийн циклийг богиносгосны дээр үйл ажиллагааны зардал ба нэгж бүтээгдэхүүнд зарцуулагдах эрчим хүчний зардлыг бууруулж, Zoomlion-ы газар шорооны машин механизмын хөгжилд цоо шинэ хуудас нээсэн үйл явдал байлаа. Төсөл бүрэн хэрэгжиж эхлэхэд 6 минут тутамд нэг экскаватор, жилд 50000 экскаватор үйлдвэрлэгдэж, үйлдвэрийн жилийн үр ашиг 30 тэрбум юаньд хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Дэвшилтэт технологиудыг нэгтгэсэн ухаалаг үйлдвэр нь Zoomlion-ы газар шорооны машин механизмын хөгжилд маш том алхам болох юм.

Үйлдвэрийн шинжээчдийн үзэж байгаагаар дунд ба том оврын экскаваторуудыг эхлэн үйлдвэрлэж байгаа нь газар шорооны машин механизмын бизнесс, ухаалаг үйлдвэрлэлийн хөгжилд шинэ хөдөлгөгч хүч болж байна. Мөн энэ нь Zoomlion  үйлдвэр  инновацийг нэвтрүүлэх, ухаалаг үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, багагүй амжилтыг олж байгаагийн илрэл бөгөөд технологийн дэвшилийг хэрэгжүүлэгч үндэсний үйлдвэр болох хэтийн зорилгодоо хүрэхэд ойрхон байгааг илтгэж байна. Дунд ба том оврын экскаваторууд нь Хунань мужийн том ба дунд оврын экскаваторуудын орон зайг дүүргэж, Хунанийн аж ахуй нэгжүүдийн барилга үйлдвэрлэлийн машин механизмын нөлөөг өргөжүүлж, дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж дүгнэж байна

 

Эх сурвалж: Zoomlion.mn 

Үнийн санал

Leave a Reply

Your email address will not be published.