БАРИЛГЫН ТАЛБАЙД ЗӨВХӨН БҮРЭН УХААЛАГ ТЕХНИКҮҮД

Зүүмлион нь үйлдвэрлэлдээ анхны ухаалаг барилгын шийдлүүдийг нэвтрүүлж, дижитал хаалттай горим дах цогц ажиллагааг харуулсан, операторгүй үйл ажиллагааг нэвтрүүллээ.

Зүүмлион хүнд машин механизмын үйлдвэрлэл нь 12-р сарын 15-нд Хунань мужийн Чанша хот дах газар шороо машин, механизмын ухаалаг паркад салбарын анхны ухаалаг ТЕХНИКҮҮД-ийн багц шийдлийг худалдаанд гаргасан.

Зүүмлион компани нь малталт, бетон шахах, өргөх, угсрах зэрэг ажлын бүрэн процесс, хүнгүй барилгын ажлыг зохицуулах чадвартай 11 ширхэг ухаалаг барилгын тоног төхөөрөмж бүхий хамгийн дэвшилтэт, иж бүрэн ухаалаг барилгын машин механизмын паркийг бий болголоо.Энэхүү 11 ширхэг техникүүд нь ажлын талбайд ажиллах бөгөөд ямар нэгэн хүний оролцоогүйгээр, зөвхөн ухаалаг системийн тусламжтайгаар ажиллах юм.

Зүүмлион өөрсдөө бие даан боловсруулсан iCES ухаалаг систем болон MAS ухаалаг тоног төхөөрөмжийн хамтын ажиллагааны систем, 4DT дижитал зэрэг хос системүүдээр бүтээгдсэн ба ухаалаг барилгын “супер ухаалаг тархи” нь барилгын машин механизмд “хүчны гайхамшиг”, “ярих чадвар” болон өөрийгөө удирдан зохицуулах чадваруудыг суурилуулсан юм. Мөн энэхүү техникүүд нь барилга машин механизмын ажлыг бие даан гүйцэтгэхэд ямар ч асуудалгүй гэж Зүүмлион брендийн Төв судалгааны хүрээлэнгийн дэд захирал Юй Сяойн хэлэв.

Энэхүү цоо шинэ ухаалаг барилга машин механизмын системийг мэдээллийн дижитал холболт, бүрэн даалгаврын ухаалаг хуваарь, цогц үйл явц, бие даасан зохицуулалт, бүрэн хувилбарт гурван хэмжээст дүрслэлээр идэвхжүүлсэн бөгөөд энэ бүрэн процесс нь ажлын талбайд ямар ч ажилтан, операторгүйгээр ажил хийх боломжийг олгож байна.

Техникийн давуу талуудаас дурьдвал:

  • iCES ухаалаг төлөвлөгөөт систем нь барилгын мэдээллийн загварчлалын (BIM) даалгавруудыг миллисекундэд 100 хувийн нарийвчлалтайгаар шийдэж чаддаг;
  • Барилгын ажлыг нэг товшилтоор илгээж, бүрэн дижиталаар ажиллах боломжтой
  • Барилга хүлээлгийн хугацааг 28 хувиар бууруулж, боловсон хүчнийг оновчтой зохион байгуулалтад оруулж, барилгын ажлын аюулгүй ажиллагааг бүрэн ханган ажиллах боломжтой.

Зүүмлион нь барилга машин, механизмын ухаалаг хөгжлийг тасралтгүй урагшлуулж, хувь хүний ​​”сэтгэхүй” дэх агууламжийг ухаалаг технологи дах машин механизмд суурилуулж үүгээрээ дамжуулан барилгын салбар дах дижитал эрин үеийг авчирах томоохон боломжийг олгож байна.

Үнийн санал

Leave a Reply

Your email address will not be published.