ТЕХНОЛОГИЙН ЭРИН ҮЕ | УХААЛАГ ХАЙЧИН ӨРГҮҮР
Барилга, машин механизм болон хүнд машин механизмын салбарт Хятад улс дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй орнуудын дээгүүр жагсаалтанд байна. Энэхүү компаниуд дундаас Зүүмлион нь тэргүүн байранд явж байна.
2018 онд Зүүмлион нь хайчин өргүүрийн тоног төхөөрөмжийн салбарт орж салбартаа хурдацтайгаар дээшилсэн байна. 3 жилийн хугацаанд хурдацтай өөрчлөгдөж буй бүтээгдэхүүн, технологийн судалгаа, хөгжүүлэлтийн тасралтгүй эрч хүч, мөн тасралтгүй өргөжин тэлж буй бизнесийн чиглэлүүд нь Зүүмлионы нөлөөг мэдэгдэхүйц өндөр болгож байна. 2021 онд Зүүмлионы хайчин өргүүрийн борлуулалт 3 тэрбум 351 сая юаньд хүрч, өнгөрсөн оноос 310.76%-иар мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.
Зүүмлион нь хайчин өргүүрийн салбарт анх орж эхлээд энэхүү салбарын тэргүүн болтлоо бат бөх, хүчирхэг алхмуудаар урагшилсаар маш богино хугацаанд “анхан шатнаас” -аас “туршлагатай”, дараа нь “мэргэжилтэн” болтлоо төгс хувьсалыг гүйцэтгэсэн байна.Зүүмлион нь хамгийн залуу ААН бөгөөд ухаалаг загварын хайчин өргүүр нь тэргүүлэгч байр сууриа хадгалж, оргилд хүрэх хамгийн өндөр шатаар алхсаар байна.
Зүүмлион нь хамгийн анх 2018 онд энэхүү салбарт өөрсдийн гараагаа эхлүүлж байсан боловч тухайн цаг үедээ салбартаа сүүлдэж орсон компаниудын нэг байв.Гэвч хэдэн жилийн дараагаар салбартаа тэргүүлэгчдийн нэгээр тооцогдож эхэлсэн ба борлуулалтын орлогоороо тэргүүлж 2020 оны эхний хагаст өмнөх оноос 100 гаруй хувиар өссөн; 2021 оны эхний хагаст өмнөх оноос 397.95%-иар мэдэгдэхүйц өсөлт гарсан; 2021 он бүхэлд нь жилийн өмнөх өсөлт нь үргэлжилсээр 310.76%-д хүрсэн байна.
Нэг жил хүрэхгүй хугацаанд мэдрэгч, харилцан холболт болон бусад гол технологиудыг гүн гүнзгий нэгтгэснээр сэтгэн бодох чадвартай “бүтээгдэхүүны тархи”-г бий болгож, тоног төхөөрөмжид өөрийгөө оношлох, тохируулах бүрэн боломжтой болсон. Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн системийг шинэчлэх, өргөжүүлэх ажил хурдацтай, эмх цэгцтэй явагдаж байна. 4 жилийн турш дахь тасралтгүй хөгжүүлэлтийн үр дүнд ухаалаг хайчин өргүүрийг бүтээн байгуулсан юм.
Зүүмлионы хайчин өргүүр буюу ZT68J загвар нь тэргүүлэгч компаниудын монополь байдлыг эвдэж чадсан техник байсан юм. Харин ZT40JE-V нь 40 метрт буюу хамгийн өндөр гарах хүчин чадалтай техник юм. Үүний дараах ZX27AE загвар нь цорын ганц цахилгаан хөтөчтэй хайчин өргүүр юм.
Нэмж дурдахад Зүүмлионы ухаалаг хайчин өргүүрийн бизнесийн шугам хурдацтай өргөжиж, дэлхийн 70 гаруй улс орон, бүс нутагт бизнесээ танилцуулж чадсан юм.Энэхүү салбар дах эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр өөрчлөлт, шинэчлэлтийг хөгжүүлэх зорилго тасралтгүй гардаг ба мөн үйлчлүүлэгчдийг тасралтгүй чадавхижуулах, шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах явдал гарсаар байна.
Leave a Reply