Мэдээ

Хотын төвд байрлах 78 метрийн өндөртэй Монгол банкны оффиссын барилга дээр хөргөлтийн системийн тоног төхөөрөмж өргөж гаргах ажлыг 2020.07.08-09-нд шилжих шөнө манай ажилтнууд амжилттай хийж гүйцэтгэлээ.

Тус ажлыг гүйцэтгэхэд Монмач компанийн 25 тонн, 150 тоннын автокран, том оврын шаланз авто машин, 10 ажилтан оролцож, тус бүр хагас тонн жинтэй, нийт 4 хэсэг ачааг 80 орчим метрийн өндөрт өргөж, барилгын оройд байрлуулсан байна. Ажлын хязгаарлагдмал орчин, давчуу орон зай нь манай ажилтнуудын ур чадварын шалгуур болсон бол ачаа өргөлтийн өндөр нь Монгол Улсын дээд рекордын нэг байлаа.

Техникүүдийг тээвэрлэж ирэх, байрлуулж бэлтгэхээс эхлээд ачааг өргөж дуусах хүртэл нийт 10 цагийн турш тасралтгүй ажилласан Б.Будмөнх ахлагчтай инженер техникийн албаныхан, оператор Б.Шинербек, С.Алтанхуяг, менежер Э.Одгэрэл нарт болон захиалагч талыг төлөөлж, ажлын талбайд хяналт тавьж ажилласан Top Sense компанийн удирдлагууд, инженер техникийн ажилтнуудад баярлаж талархсанаа илэрхийлье.

МОНМАЧ ХХК

хүнд машин механизм

Leave a Reply

Your email address will not be published.