ЗҮҮМЛИОНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ ТЕХНИКҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Зүүмлион бренд нь 12-р сарын 15-нд ногоон, тогтвортой хөгжлийн хүрээнд 14  ширхэг шинэхэн эд ангиуд болон 32 ширхэг шинэхэн эрчим хүчээр ажиллах боломжтой техникүүдийг зах зээлд нэвтрүүлээд байна. Барилга, үйлдвэрлэлийн тэргүүлэгчдийн хувьд үүнийг тогтвортой хөгжил, ногоон байгууламжийг бий болгоход нилээдгүй түлхэц өгсөн хүчин зүйл хэмээн харж байгаа юм. Энэхүү худалдаанд гарсан техникүүд нь судалгаа хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн үе шатаас эхлээд ашиглалт, менежмент хүртэлх бүхий л үйл явцыг маш нарийн боловсронгуй болгохын зэрэгцээ дизайн талаасаа ногоон хөгжлийн цогц зураглалыг бий болгосон томоохон төсөл болсон юм.

Энэхүү техникүүдийн нээлт нь барилга угсралт, инженерчлэл, хөдөө аж ахуй, барилга болон уул уурхайн машин механизм, үйлдвэрлэл гэх мэт есөн бүтээгдэхүүний чиглэлийг хамарсан.

Шинэ эрчим хүчний техникийн гол эд ангийн хэсгийг хөгжүүлэх нь

Техникийн гол эд ангиудын хөгжил нь барилга машин, механизмын салбарын  шинэ өөрчлөлтийн үндэс суурь байдаг бөгөөд Зүүмлион нь лити батерей болон устөрөгчийн эрчим хүчний салбарт иж бүрэн нээлт хийсэн.

Үндсэн технологи, гол эд анги үйлдвэрлэлийн сүлжээг сэлбэг хэрэгсэл, техник хангамж, программ хангамжаар бүрэн хангасан. Өнөөдрийг хүртэл Зүүмлион нь шинэ эрчим хүчний гол эд ангиудын 80 хувийг бие даан боловсруулжээ.

Зүүмлион нь 9 литийн үндсэн техникийн эд ангиудыг гаргаснаар барилга,  техникийн эрчим хүчний асуудлийг шийдэж мөн түүнчлэн зай, цахилгаан хөтөч, цахилгаан дамжуулалт, цахилгаан удирдлага зэргүүдийг хамарсан цогц шийдэл болсон. Түүний гурван шинэ устөрөгчийн эрчим хүчний эд ангиуд нь устөрөгчжүүлэлт, устөрөгчийн хуримтлал/тээвэрлэлт, устөрөгчийн түлшний эд анги болон үндсэн хөдөлгүүр зэрэг бүрэн гинжин хэлхээний цогц шийдлийг бий болгосон.

Нэмж дурдахад Зүүмлион нь цэвэр цахилгаан болон устөрөгчийн эрчим хүчний тоног төхөөрөмжинд зориулагдсан хүнд даацын хоёр төрлийн явах эд ангиудыг танилцууллаа.

Бүтээгдэхүүний шугамыг хамарсан шинэ эрчим хүчийг хөгжүүлэх нь

2022 онд Зүүмлион нь бүх төрлийн бүтээгдэхүүнийхээ эрчим хүчний шинэ хөгжилд хүрч, дэлхийн хамгийн том тоннын багтаамжтай шинэ эрчим хүчний кран, дэлхийн анхны дистрибьютэд цэвэр цахилгаан гинжит кран, дэлхийн анхны цэвэр цахилгаан кран зэрэг салбарын жишиг үзүүлэлтүүдийг тогтоосон техникүүдийг танилцууллаа.

Ногоон үйлдвэрлэл

Зүүмлион нь үр ашигтай, тогтвортой, нүүрстөрөгч багатай, аюулгүй ногоон үйлдвэрлэлд хүрэхийн тулд ногоон технологи, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн шугамыг шинэчилэн сайжруулсаар байна. Мөн шинэхэн техникүүддээ технологийн шинэчлэлтийг нэвтрүүлснээр материалын ашиглалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн үр ашиг, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, жилийн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 82,400 тонноор бууруулсан үзүүлэлтүүдийг давхар харуулсан юм.

Үнийн санал

Leave a Reply

Your email address will not be published.