Өргөлтийн ажил амжилттай боллоо.
МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их бүтээн байгуулалтанд оролцож байгаад баяр хүргэлээ.
Төмөр замын их бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй хэсэгт гүүрийн дам нуруу өргөж байрлуулах ажлыг тус компанийн оператор Б.Ганболд, ачаа өргөх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч Б.Булгантамир нар амжилттай гүйцэтгэж дуусгалаа.
Уг ажлын хүрээнд тус бүр нь 46 тонн жинтэй дам нурууны бэлдэцүүдийг далангийн суурин дээр угсарч суурилуулсан бөгөөд 70 ба 80 тоннын даацтай автокранууд дамнан өргөж зөөвөрлөсөн. Газрын хэвгий, хөрсний цөмрөлт зэргээс үүдэлтэй хүндрэлүүдийг инженерийн зөв шийдлээр даван тулж хамтарч ажилласан компаниуд, захиалагч талын инженерүүдэд гүн талархал илэрхийлье.
Бидний ажлын гүйцэтгэлийг МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх өндрөөр үнэлж, оролцсон бүх компаниудад баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
Leave a Reply