Цамхагт краны анхны стандартын шаардлагад нийцсэн албан ёсны ‘Аюулгүй ажиллагааны бичиг’ гаргалаа
Хятадын хүнд машин механизм үйлдвэрлэлээр тэргүүлэх байрыг эзэлж буй Зүүмлион бренд нь жил бүр өөрсдийн үйл ажиллагаандаа шинэчлэлтийг эрэлхийлж, шинэлэг технологийн шийдлүүдийг нэвтрүүлдэг билээ. Тэгвэл энэ удаад дэлхийн хамгийн анхны цамхагт краны аюулгүй ажиллагааны стандартийн дүрмийг нэвтрүүлсэн аж ахуй нэгжээр тодорсон байна.
Зүүмлион брендийн орлогч захирал ‘Guo XueHong’ дурьдахдаа энэ нь цамхагт краны үйлдвэрлэлийн удаан хугацаан дах хөгжүүлэлтийг дэмжих, чанартай техникийг гаргах, аюулгүй ажиллагааг дэмжих нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй төсөл хэмээн хэлсэн байна.
Аюулгүй ажиллагааны бичгийг тодорхойлохдоо 4 хэсгээс бүрдэх 11 гол стандартын шаардлагад нийцэх удирдлагын аюулгүй ажиллагаа, бүтцийн аюулгүй ажиллагаа, хүрээлэн буй орчны болон өндрийн аюулгүй ажиллагааны бичгийг гаргасан юм. Үүнд ачаа өргөлтийн ажиллагаа, ачаа өргөх хүчин чадал, дижитал удирдлагын системийн тоног төхөөрөмжүүдийг туршилтаар шалган оруулсан юм.
Мөн өмнөх оны борлуулалтын орлогын дүнг энэ онтой харьцуулан авч үзэхэд Зүүмлион брендийн өргөх машин механизмын худалдаа 1,47 тэрбум ам доллар болж өссөн үзүүлэлтэй байна.Зүүмлион бренд нь цамхагт краны зах зээлд дэлхийд 1-т бичигдэж байгаа ба энэ нь чанар, стандартын өндөр үүрэг даалгаврыг авч байгаа юм.
Одоогийн байдлаар Зүүмлион брендийн цамхагт кран 80-с дээш хувь нь томоохон төслүүд болон олон төрлийн бүтээн байгуулалтын ажилд ажиллаж байгаа юм.
Зүүмлион брендээс энэхүү аюулгүй ажиллагааны ажлын хүрээнд эерэг хөгжлийг бий болгох, аюулгүй ажиллгааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, чанартай стандартыг үргэлж шинэчлэх зорилтийг тавин ажиллаж байна.
Leave a Reply