ТЕХНОЛОГИЙН ЭРИН ҮЕ | Зүүмлион цамхагт кран 2022 онд дэлхийн шилдэг 10 цамхагт кран үйлдвэрлэгчдийн жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүллээ

Дэлхийн цамхагт кран үйлдвэрлэлийн үнэмлэхүй тэргүүлэгчийн хувьд Зүүмлион бренд нь үргэлж олны анхаарлын төвд байсаар ирсэн. Энэ нь томоохон өрсөлдөгчдийн нэгт яахын аргагүй багтдагт оршидог ба 2022 онд дэлхийн шилдэг 10 цамхагт кран үйлдвэрлэгчдийн жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүлсэн байна.

Зүүмлион нь хамгийн анх 1956 онд цамхагт краны салбарт орсон ба үүнээс хойш асар их амжилт гаргаж борлуулалтын ашигаа жил бүр нэмсээр байгаа юм.

2010 оны байдлаар 3 тэрбум юанийн борлуулалтын ашигтай ажиллаж байсан бол 2021 онд 17 тэрбум гаруй юанийн борлуулалтыг гүйцэтгэж бизнесийн цар хүрээгээ улам тэлсээр байна.

БНХАУ хамгийн анхны бие даасан оюуны өмчийн эрхтэй цамхагт кран 1973 онд ашиглалтанд оруулж эхлэсэн. Үүний дараагаар олон олон технологийн шинэчлэлтийг жил бүр нэвтрүүлсээр ирсэн юм. 2000 оноос хойш технологи, бүтээгдэхүүн судалгаа хөгжүүлэлтийн хувьд дэлхийн хурдацтай хөл нийлүүлэн алхаж, өөрсдийн ажиллах зарчим хэмнэлийг өөрчлөлгүйгээр урагшилсаар байна.

Дэлхийн хамгийн урт жийргэвчтэй цамхагт кран, дэлхийн хамгийн том тоннын даацтай хавтгай толгойт цамхагт кран, дэлхийн хамгийн том тоннын багтаамжтай хөдөлгөөнт цамхагт кран, дэлхийн хамгийн том салхины цахилгаан эргэдэг цамхагт кран, дэлхийн хамгийн хүчтэй салхинд тэсвэртэй цамхагт кран, дэлхийн хамгийн анхны 10,000 тонн метр цамхагт крануудыг ээлж дарааллан нээлтүүд хийсэн нь дэлхийг донсолгосон үйл явдалууд болсон юм.

Зүүмлионы цамхагт кран нь дэлхийн аж үйлдвэрт “дижитал автомат жолоодлоготой эрин”-ийн урсгалыг нээсэн. Түүний шилдэг бүтээл болох R-series нь цамхагт кран технологийн дэлхийн жишиг үзүүлэлтийг тогтоож, дэлхийн хамгийн анхны эрсдэлгүй, бүрэн аюулгүй байдлыг хангасан тоног төхөөрөмжөөр тодорхойлогдсон юм. Мөн энэхүү цамхагт краны хүчин чадлыг үйлдвэрлэлээс чанарын шаардлагаар баталгаажин үйлдвэрлэдэг байна.

Энэ нь дэлхий дахин дах харилцагчийнхаа тоог нэмэгдүүлсээр байгаа ба борлуулалтаараа 2-8 дугаарт жагссан компаниудын орлогыг нийлүүлсэнтэй тэнцүү дүнтэй байгаа юм.

Үнийн санал

 

 

Leave a Reply

Your email address will not be published.