Оюутан дадлагажуулах хөтөлбөр
Монмач ХХК, Монгол Улсын үндэсний батлан хамгаалах их сургуулийн харъяа Цэргийн сургуультай хамтран оюутан дадлагажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн 4-р курсийн сонсогчид үйлдвэрлэлийн дадлагаа Монмач ХХК-ийн засварын газарт хийж байна. Covid-19 цар тахлын улмаас энэ жилийн дадлагын ажил төлөвлөгөөт хугацаанаас нилээд хойшилж, 2020 оны 09 сарын 11-ний өдрөөс эхэлсэн боловч дадлагыг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулахад анхааран ажиллаж байна. Өндөр ур чадвартай өргөх зөөвөрлөх механизмын инженерүүдийг бэлтгэн гаргадаг тус их сургуультай хамтран ажиллаж, тэдний суралцагсдад онолын мэдлэгээ практикаар бататгах боломж олгож байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг гэдгийг дурьдаад дадлагажигчдыхаа цаашдынх нь сурлага, хөдөлмөр, ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсье.
Leave a Reply