Ковид-19 болон Хүнд тоног төхөөрөмжийн салбар
Дэлхий нийтийг хамарч буй Ковид-19-ын цар тахал нь нилээдгүй сорилтыг аж үйлдвэрүүдэд тавьж байгаа юм.Түүнчлэн барилга, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн худалдаа зэрэг салбарууд онлайн шилжилт руу нилээдгүй шилжин орсон байна.
Онлайнаар тоног төхөөрөмж худалдан авалт сүүлийн хэдэн сарын байдлаар огцом өсөлттэй байгаа ба Ковид-19 ийн нөлөөгөөр онлайн зах зээлийн нөхцөл байдал томоохон өөрчлөлт гаргасан байна.
Цар тахалын өмнөх үеэс дэлхий нийтээр интернет худалдаан дах өсөлт тогтвортой үзүүлэлтийг харуулж байсан бол үүний дараагаар нийлээдгүй шинэ хэрэглэгчид дижитал технологи руу шилжиж өсөлтийн хэмжээг хурдацтайгаар нэмсэн байна. Мөн пүүс компаниуд дижитал технологийн хэрэгслийг зайлшгүй ашиглах шаардлагатайг олж харсан ба хэрэглэгчдийг татах гол хүчин зүйл хэмээн үзэж байна.
10 жилийн өмнө хэрэглэгч онлайнаар ихэвчлэн бага дүнтэй худалдан авалтуудыг хийдэг байсан бол одоо үед томоохон хэмжээний гүйлгээ, гэрээ хэлэлцээрүүдийг маш хурданаар, хаанаас ч хийдэг болсон байна.
Томоохон хэмжээний улсуудаас дурьдвал:
- БНХАУ, АНУ, ХБНГУ, Өмнөд Солонгос зэрэг улсуудад хэлэлцэж буй ихэнх барилга, тоног төхөөрөмжийн төслүүд хойшлуулагдсан байна. Ихэнх компаниудын хувьд нийлүүлэлтийн удаашралтай байдал, богино хугацааны асуудлуудтай тулгарсан байна.
- Итали, Испани, Франц, АНУ улсуудад Ковид-19 тахал нилээдгүй тархсантай холбоотойгоор компаниуд орлогынхоо 90%-г алдсан ба барилгын гол ажлууд мөн зогсонги байгаа юм.
Дэлхий дахины хэмжээнд барилгын тоног төхөөрөмжийн орлого 2019 онд 9,53 тэрбум ам доллараас 2020 онд 8,46 тэрбус ам доллар болж 11,28%-аар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Харин мэргэжилтнүүд ирэх 2023 онд 14,05 тэрбум ам доллар буюу 18,45%-ийн өсөлттэй байна хэмээн таамаглаж байгаа юм.
Leave a Reply