Зүүмлион брендийн 2020 оны орлого 65,1 тэрбум.юань давж түүхэн дэх рекордоо эвдлээ
2020 оны Зүүмлион брендийн жилийн эцсийн тайланд мэдээллэснээр энэ оны 3 сарын 30 хүртэл барилгын машин механизм, хөдөө аж ахуйн машин механизмын худалдааны өсөлт өндөр үзүүлэлтийг авчирсан байна. Үргэлж бүтээгдэхүүний хөгжүүлэлтэн дээр анхааран ажилладаг Зүүмлион компаний 2020 оны орлого 65,109 тэрбум юань буюу өмнөх жилтэй харьцуулахад 50,34 хувийн өсөлттэйгээр цэвэр ашигаа 7,281 тэрбум юань хүртэл болгож өсгөсөн байна.
2021 оны урьдчилсан тооцоогоор эхний улиралын цэвэр ашиг 2,2-2,6 тэрбум.юань буюу өмнөх жилтэй харьцуулахад 114,41%-153.39% өсөлттэйгээр ажиллах таамаглалыг гаргасан байна.
Бүтээгдэхүүний тасралтгүй сайжруулалт нь Zoomlion-ны бүтээгдэхүүний төрөл бүрийн шугамд нээлт хийх боломжийг олгож байна
Дээр дурьдсанчилан 2020 оны жилийн тайланд борлуулалтийн ашигаар шинэ рекордыг эвдсэн нь илүү дижитал технологи руу шилжих, судалгаа шинжилгээнд илүү хөрөнгө оруулалтыг оруулах боломжийг олгосоор байна.
Өмнөх жилийн компанийн өсөлтөнд нөлөөлсөн чухал шалтгаануудын нэг бол технологийн дэвшил, бүтээгдэхүүний шинэчлэлт, бизнесийн өргөжилт болон шинэ үйлдвэрлэлүүдийг ашиглалтанд оруулсан явдлууд юм.
Тус жилийн орлогын бодит өсөлт үүсэх болсон шалтгаан нь Зүүмлион брендийн гол бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрлэлийн ашигийг өндөр байлгахад түлхэц үзүүлсэн байна.
2020 онд Зүүмлионы барилга, машин механизмийн бизнесийн борлуулалтын орлого 61,383 тэрбум.юань буюу 49,75 хувьд хүрсэн байна. Сегмент тус бүрийн орлогын өсөлт нь үйлдвэрлэлийн дундажаас дээш үзүүлэлттэй байгаа юм.
2020 онд Зүүмлион брендийн бүтээгдэхүүнүүд болох бетон зуурмагийн машин механизм, автокран борлуулалт өсөлттэй үзүүлэлттэй, автопомп миксерийн үйлдвэрлэлээр 1-т бичигдэж байгаа юм. Мөн гинжит кран, автокран БНХАУ-н зах зээлд 1 дүгээрт орсон байна.
Энэ жилийн хувьд хэрэглэгч талд найдвартай, байгальд ээлтэй, ухаалаг загварын 40 бүтээгдэхүүнийг шинээр танилцуулсан байна. Ингэснээр дотоодын зах зээл дээр 1 дүгээрт бичигдэж байгаа юм.
Leave a Reply