ДЭЛХИЙН ХАМГИЙН АНХНЫ ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТ АВТОКРАН ‘ZTC250N-EV’
Зүүмлион бренд нь Дэлхийн хамгийн анхны цахилгаан хөдөлгүүрт автокран үйлдвэрлэн гаргалаа.
Машин үйлдвэрлэлийн салбарт ’Хүрээлэн буй орчныг хамгаалах’ чиглэлээр тэргүүлэх байрыг эзэлж байгаа Зүүмлион бренд нь харилцагч нартаа ногоон эрчим хүчний сэлбэг хэрэгсэл, автокранаар ажиллах таатай нөхцөлийг дахин нэг ойртуулж байгаа юм.
ZTC250N-EV загварын автокран нь өндөр нягтрал бүхий зайгаар тоноглогдсон бөгөөд дэлхий дээр хамгийн аюулгүй сэлбэг хэрэгслээр бүтсэн ба их бие болон явах эд анги нь ZIC ухаалаг хяналтын стратеги, TCEM буюу өндөр хүчин чадал бүхий эрчим хүчний систем, BMS буюу баттерей хяналтын систем зэрэг олон төрлийн ухаалаг хяналтын системүүдээс бүрдсэн юм.
Зах зээл дээрх бусад автокрануудтай харьцуулан авч үзвэл илүү хэмнэлттэй, байгальд орчинд ээлтэй гэдгээрээ давуу талтай ба энэ нь хэрэглэгч, харилцагчдын хэрэгцээнд нийцэж байгаа юм.
Энэхүү техникийн үзүүлэлтүүдээс дурьдвал:
- Хурдны дээд хэмжээ 90км/ц
- Налууд өгсөх хүчин чадалын зэрэг нь 50%
- Машин жолоодох үеийн дуу чимээ бага
- Барилгын ажлын стандартын шаардлагыг бүрэн хангасан
- Стандартын шаардлагад нийцсэн цэнэглэгч зэргээрээ олны анхааралыг ихээхэн татаж байгаа юм.
ZTC250N-EV загварын автокран нь Зүүмлион брендийн тогтвортой хөгжил, судалгаа хөгжүүлэлт, инновацийн шинэчлэлтийн үр дүнг нэгтгэн харуулсан бүтээл болсон юм.
Leave a Reply