БЕТОН ЗУУРМАГИЙН МИКСЕРИЙН ТЕХНОЛОГИЙН ХУВЬСАЛ

Бид энэ удаад бетон зуурмагийн миксерийн талаарх сонирхолтой мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

1916 онд Stephen Stepanian хамгийн анхны хөдөлгөөнт механик миксерийн патентийн эрхийг авч, хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлж байжээ.

Тухайн цаг үед бетон зуурмагийн миксер нь морин тэргэнд суурилуулан хольцоо хутгадаг байсан ба үүнийг өөрчлөн сайжруулах тал дээр нийлээдгүй цаг хугацааг зарцуулж одоогийн дэвшилтэт миксерийн эхлэлийг тавьж эхлүүлсэн юм.

Анхны бетон зуурмагийн миксерийн ажиллах бүтэц нь морин тэрэгний дугуй эргэх үед модон хутгуурууд нь давхар ажиллаж, хольцийг хутган зөөвөрлөдөг байсан.Гэвч энэ нь хэрэглэхэд хязгаарлагдмал, хэмжээн хувьд нүсэр, удаан ажиллагаатай байсан юм.Үүний дараагаар 1940 онд ачааны машины загвар, явах эд анги нь бетон зуурмаг тээвэрлэх чадвартай хэрэгсэл хэмээн олсон байна. Дэлхийн 2 дугаар дайны дараагаар барилгын ажлын тэсрэлт эд өрнөн эхэлж, миксерийн ашиглалт эрс нэмэгдсэн юм. Ингэснээр зөвхөн миксер төдийгүй барилгын материал, бусад техникүүд эрэлт нэмэгдсэн байна.

Өнөөгийн ашиглаж буй том эзэлхүүнт бүхий миксер нь Stepanian-ний гаргасан төсөөллөөс тийм ч өөрчлөгдөөгүй байна.

Технологи өөрчлөгдөхийн хэрээр миксерийн үндсэн загвар бага багаар өөрчлөгдөж байсан боловч холицийг шинэхэн хэвээр нь хол замд зөөвөрлөх боломжгүй байв.

Харин үүний дараагийн дэвшилтэт технологи нэвтэрч бетон зуурмагийн үйлдвэрийг шинээр гаргаж ирсэнээр миксерийн хувьсал дахин өөрчлөгдөж хүний хөдөлмөрийг хөнгөвчилөн барилгын явцыг түргэсгэж өгсөн юм.

Бетон зуурмагийн миксер ирээдүйд бидний төсөөлөөгүй технологийн өөрчлөлтийг авчирах нь тодорхой болсоор байгаа юм. Ихэнх үйлдвэрүүд ногоон ирээдүй рүү тэмүүлж, хэрэглэгч болон байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэж, дахин боловсруулагдах хаягдал бага материалыг сонгон бүтээгдэхүүнийг  боловсруулах нь гарцаагүй болсоор байна.

Үнийн санал

Leave a Reply

Your email address will not be published.