Краны сонирхолтой түүхэн баримт

Краны сонирхолтой түүхийн баримтууд:

    • 1870 оноос өмнөх кранууд нэг байрлалд эсвэл давцант машин дээр угсрагддаг байсан ба хөдөлгөөн нь хязгаарлагдмал байсан.
    • Brother Appleby корпораци нь анх уурын хөдөлгүүрт краныг 1867 онд Парист, 1873 онд Вена хотод танилцуулсан байдаг.
    • 1922 онд Appleby корпорацийн менежер Хенри Колс Бензин цахилгаан ачааны машин нэртэй ачааны машинд суурилуулсан краныг үйлдвэрлэж эхэлсэн.
    • Цана үйлдвэрлэгч Эрик Сандин ачааны машины хөдөлгүүрийг гидравлик болгон өөрчилж, түүнийгээ краны ачаа өргөх хөдөлгүүр болгох боломжтойг анзаарсан бөгөөд 1944 онд Шведийн Хадиксвал хотод Hiab-г үүсгэн байгуулсан.
    • Харин үүний дараагаар Hiab дэлхийн анхны гидравлик хөдөлгүүрт ачааны машинд суурилуулсан краныг 1947 онд зохион бүтээсэн.
    • Краны хөгжилд нөлөөлсөн гол үйл явдлууд нь 1922 онд дотоод шаталтат хөдөлгүүрийг нэвтрүүлсэн мөн сумыг хөдөлгөөнтэй /сунадаг/ болгож шинэчилсэн явдлууд байв.
    • 1960 оноос өмнө кранууд илүү өндөрт ажиллахын тулд нэмэлт залгадаг сумыг өөр дээрээ авч явдаг байв. Энэ нь үйл ажиллагааны зардлыг улам бүр нэмэгдүүлдэг байсан.
    • 1959 онд кран шинжээч Нейл, гидравликийн мэргэжилтэн Тайлор, дизайнер Боб Лестер нар краныг орчин үеийн болгохоор хамтарч ажилласан.
    • Колсийн хурдны кран 1962 онд анх гарсан бөгөөд 1966 онд 10 тоннын сунадаг сумтай кран, 1968 онд 30 тоннын цэргийн зориулалттай дөрвөн дугуйт Husky загвар тус тус үйлдвэрлэгдсэн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published.