Зүүмлион бренд нь 2000 тонны гинжит крануудыг БНХАУ-с Олон Улсын зах зээл рүү экспортонд гаргалаа.
Зүүмлион бренд нь Туркийн зах зээлд ZCC32000W маркийн гинжит крануудыг түрээсийн нөхцөлтэйгээр амжилттайгаар нэвтрүүллээ. Хятадын хүнд даацын машин механизмын үйлдвэрлэл илүү хүчирхэгжиж 2000 тонны гинжит краныг үйлдвэрлэн шинэ рекордыг тогтоосон юм.
15,3 сая.ам долларын буюу 100 сая юанийн нийт өртөг бүхий техникүүдийг экспортонд гаргасан ба үүнд өргөх машин механизмын техникүүд, ZCC32000W гинжит кран, ZCC98000W маркийн “The King of Wind Power’’ хэмээн нэрлэх техникүүд орсон байна.
ZCC9800W маркийн гинжит кран нь салхин цахилгаан станцын төслүүдэд хэрэглэгдэж ирсэн бөгөөд барилга байгууламжийн ажилд бүтээмжийг нэмэгдүүлэх, удирдлагын хялбар хэрэглээ зэргээр харилцагчдаас нилээдгүй сайшаалыг аваад байгаа юм.Зүүмлион брендийн ZCC9800W нь бусад крануудтай харьцуулан тооцоолж үзэхэд 1 сард нэг нэмэлт салхин сэнс илүү өргөх хүчин чадалтай байна.Үүний зэрэгцээ Зүүмлион бренд нь цар тахлын хүнд нөхцөлийн үед хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн тээвэрлэлт, ашиглалтанд оруулах ажлыг үргэлжлүүлэн хийсээр байгаа ба өмнөх хамтын ажиллагааны туршлага дээрээс үндэслэж нэмэлт техникийн захиалгуудыг авч байгаа юм.
2021 оны эхний хагаст олон улсын барилга байгууламж, машин механизм үйлдвэрлэлийн өсөлт сэргэлттэй холбоотойгоор Зүүмлион брендийн бизнес хурдсаж, гадаад худалдааны түвшин өндөр үзүүлэлтийг харуулсан. Энэ оны 2 сарын 18 нд, Зүүмлион бренд нь 1,1 тэрбум юань (168,45 сая.ам доллар) – ын техникүүдийг дотоодын болон гадаад зах зээлд гаргасан байна.
Шинээр байгуулсан хэлэлцээрүүд нь брендийн олон нийтэд танигдах байдал, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц байдлыг нэмэгдүүлж, ухаалаг- дижитал- ногоон үйлдвэрлэл рүү дахин нэг ойртох боломж болсон юм.
Leave a Reply