АВТОКРАНЫ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ ФАКТУУД

Автокран 1214

Кран гэдэг нь өөртөө агуулагдах онцлог шинжүүдээрээ бусдаас ялгагддаг нэгэн техник ба хүнд обьектыг нэг газраас нөгөөд маш хялбархан технологийн дэвшлээр өргөж хүний ажлыг хялбарчилсан гайхалтай техник юм. Тэгвэл энэхүү инновацийн хөгжилд тулгуурлан бүтээсэн техникийн талаарх сонирхолтой фактуудыг та бүхэндээ хүргэж байна.

Гарал үүсэл:

Кран нь хамгийн анх Эртний Грекээс үүсэлтэй бөгөөд тухайн үеэд краныг гарахаас өмнө Грекийн эртний барилгуудад хүн, амьтад хүнд хөдөлмөр эрхлэн ажиллаж өөрсдийн эрүүл мэнд зэргээр маш ихээр хохирж байсан үе юм.Харин краны дэвшил гарч ирсэнээр хүн болон амьтадын хөдөлмөрийг хөнгөвчилж өгсөн гайхалтай шинэлэг зүйл болсон юм.

Тухайн үед краны хөдөлгөөн нь хязгаарлагдмал байсан боловч удалгүй бага багаар шинэчлэлтүүдийг хийснээр хөдөлгөөнт болгож дугуйтай краныг гаргасан юм. Гэхдээ одоо хүртэл Энэтхэгийн зарим хэсэгт болон хөдөө орон нутагт ус авахад ашигладаг бөгөөд худгын гүнээс усыг хялбархан гаргаж авч байгаа энэхүү үйл явдал нь 4000 жилийн өмнөх Грекийн ‘STANDUP’ нэртэй энгийн краны эхлэл байсан юм.

Сум:

Краны сумны хөдөлгөөний талаар дэлгэрүүлэн авч үзвэл ачааг нэг газраас шүүрэн авч нөгөөд хүргэх үйл явц нь гар, хурууны хөдөлгөөнөөс санаа аван туршилтыг хийж эхлүүлж байсан ба үүнийгээ ч амжилттай хэрэгжүүлэн гаргасан. Сумны төгсгөлд дэгээ хэсгийг байрлуулан илүү сайн бэхлэх, хөдөлгөөнийг хянах боломжийг олгосон байна.

Дэлхийн хамгийн том хөдөлгөөнт кран бол – Zoomlion QAY-2000

Хятадын Зүүмлион брендийн QAY-2000 кран бол дэлхийн хамгийн том хөдөлгөөнт /дугуйт/ кран юм. Дэлхийн хамгийн том кранаар шалгарахад маш олон туршилтуудыг даван гарсан бөгөөд тоормосны систем, эд анги, гидравлик систем, аюулгүй ажиллагаанд сайжруулалт хийгдэснээр томоохон нээлт болж өгсөн байна. их даац нь /2000тн/ гэдгээрээ дээд амжилтыг тогтоожээ.

Үнийн санал

Leave a Reply

Your email address will not be published.